Хөдөлмөр хамгаалал , аюулгүй ажиллагааны

баг

МАРЧ КОНСТРАКШН ХХК –ний ХАБЭА –н зорилт

Бидний үйл ажиллагаанд нэн тэргүүн тавигдах зайлшгүй зүйл бол Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа юм . Бид өөрийн ажилчид болон ажлын талбайд зочилж буй хүн бүрийн амь нас, эрүүл мэндийг чандлан хамгаалахад бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна. Марч констракшн ХХК-ний ажилтан бүр компанийн дотоод журамд мөрдөгдөх ёстой Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хууль, дүрэм журмыг чандлан мөрдөх чухал үүрэгтэй . Манай компанид ажилтан болж буй хүн бүр эмнэлгийн анхан шатны тусламж болон Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох 20 цагийн сургалтанд сууж түүнийгээ чандлан мөрддөг. Энэхүү сургалтанд сууснаар бид дараах зарчмуудыг мэдэж авна.

Аюулгүй ажилллаж, АМЖИЛТААРАА ТЭРГҮҮЛЦГЭЭЕ

Аюулгүй ажиллагааны хяналт нь бидний өдөр тутмын үйл ажиллагаанытомоохон хэсэг .

Бидний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт нь бүхий л ажилтан болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хэн бүхэнд хүртээмжтэй байх.

Марч констракшн ХХК-д хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа нь
багийн хамтын хичээл зүтгэл юм. Бидний амьдралын нэг хэсэг
болсон ажлаа хийх явцдаа эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг
бүрдүүлж байх нь чухал . Энэхүү хөдөлмөр хамгаалал,
аюулгүй ажиллагааны сургалтыг чанд мөрдөж ажилласнаар бүхий л ослоос урьдчилан сэргийлж  чадах байх түүнээс үүдэн ажлын байранд дээрх осол эндэгдэл буурсаар байх болно.

Бүхий л ажилтан компанийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж , аливаа осол, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх

Удирдлага ажилтнууд ажиллагсдын эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах үүрэгтэй бөгөөд бусад  ажилчиддаа аюулгүй
ажиллагааны талаар үлгэр дууриалал үзүүлэн ажиллах