Үйл ажиллагааны чиглэл

  • Барилгын салбарт урьдчилсан захиалгаар орон сууц худалдах Барилга угсралт, бараа материал татан авалт, коммисд хүлээлгэж өгөх хүртэлх төлөвлөгөөг захиалагч, гүйцэтгэгч компаниас хүлээж авсанаар маркетинг борлуулалтыг сар, улирал, жилийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж хамтран ажиллаж буй төслүүдийг энэхүү төлөвлөгөөнд тусгасан богино хугацаанд мэргэжлийн түвшинд худалдан борлуулах бүх талын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байна.
  • Оффисын түрээс худалдааны салбарт олон улсын үйлчилгээний соёлыг нутагшуулсан хөрөнгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Ашиглалтанд орсон орон сууцны хөрөнгийн менежментийн үйлчилгээг хамтын соёл буюу япон, хонгконг стандартаар мэргэжлийн түвшинд хүргэнэ.
  • Гадаад улсын захиалагчидад түрээсийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлнэ.

Компаний зорилго

“Марч рийл истейт” ХХК-ийн орон сууцны төслийн борлуулалтыг мэргэжлийн баг хамт олны хүчээр өндөр түвшинд удирдан зохион байгуулж, нэг жилийн хугацаанд борлуулалтыг дуусгах, дотоодын тэргүүлэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани болж, хөгжингүй улс оронд өөрийн салбарыг байгуулан үйл ажиллагаа тэлэх ба хөрөнгийн менежмент-хөгжүүлэлт, шинэ төсөл хэрэгжүүлэхэд анхан шатнаас төслийн үе шат бүрт судалгаа, маркетинг,борлуулалт, эргэх холбоог бүрэн хариуцдаг менежментийн үйлчилгээгээр мэргэшисэн компани болно.

Бизнес харилцаа, үйлчилгээний соёлыг олон улсын жишигт хүргэсэн байгууллага

Бид хамтран ажиллаж буй төслүүдийг нүүр царай болох тул жигд хувцаслалтай, бизнес болон үйлчилгээний соёлыг дээд зэрэгт хүргэсэн, харилцагч, түнш байгууллага.

Эрч хүчтэй, мотиваци өндөр мэргэжлийн үл хөдлөх хөрөнгий зуучлал, менежментийн компани байна.

Худалдаалагдаж буй төслүүд